Хуульч Л.Батжав Төрийн ордны ногоон хашааг буулгаж, иргэдэд нээлттэй болгох тухай байр сууриа илэрхийллээ.
Таны хувьд Төрийн ордны хашааг буулгасан нь дээр гэсэн байр суурь илэрхийллээ. Яагаад ийм үндэслэл дэвшүүлж байгаа юм бэ?
Төрийн ордныг тойруулж хашаа татах нь буруу гэдэг тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. 10-д жилийн өмнө нь хашаа татсан болохоос биш өмнө нь чөлөөтэй л байсан шүү дээ. 1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, улстөрийн товчоо огцорч байхад, ид ширүүн жагсаалын үед хашаагүй байсан.
Аюулгүй байдал, улс орны тусгай обьект шүү дээ?
Зах замбараагйү байдал үүснэ. Хамгаалах нь зөв гэх зэргээр иргэд ярьж, бичиж байна. Монголчууд хэзээ ч Төрийн ордон руугаа дайрч ордоггүй. Орох ч үгүй. Өвлийн жагсаалын үеэр л хашааных нь гагнаас ховхорсон юм билээ ш дээ. Хэн зах замбараагүй байдлыг үүсгэсэн юм бэ, өөрсдөө л гарч ирээгүй л билээ. Гарч ирээд уулзсан бол хашаа эвдэхгүй л байхгйү юу
Харагдах байдлаасаа ч, хамгаалалтын үүднээсээ ч хэрэгтэй гэж Засгийн газар үзсэн юм билээ шүү дээ?
Улстөрчид нийгмийн сэтгэл зүйгээ мэдэрч, ард түмнийхээ үгийг сонсох хэрэгтэй. Сонгууль болохоор ард түмэндээ хайр зарлаж, сонгуулийн дараа өөрсдийгөө хашаа хайсаар хамгаалж болохгүй.
-
11 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13