Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөр, "Говь+Ус" хөтөлбөрийн хүрээнд гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажил үргэлжлэн хийгдэж байна.
Аймгийн орон нутгийн төсвийн 761 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн өмнөд хэсэгт хөв цөөрөм байгуулж дууслаа. Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авлаа. 46 мянган метр куб ус хуримтлуулах хөв цөөрмийг "Хишиг Юниверс" ХХК хийж гүйцэтгэлээ.
Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрөм байгуулах гэнэ. 1990-ээд оноос хойш мартагдаад байгаа цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыг ойрын жилүүдэд сэргээн хэрэглэж байна. Байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан, мал аж ахуй, амралт зугаалгын зориулалтаар ашиглах нь зардал бага байдаг.
2023 онд Өмнөговь аймгийн Ханхонгор, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт 4 хөв цөөрөм байгуулах төсөл хэрэгжинэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.252.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 39 мин
-
12 цаг 40 мин
-
12 цаг 44 мин
-
13 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин