Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Мөнхбаяр "Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сард "Иргэн Д гэгч нь 2020 оны наймдугаар сараас хойш сураггүй алга болсон" тухай мэдээлэл бүртгэгдсэн.
Тухайн иргэнийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилсан ч олдоогүй. Иймд гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй этгээдийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын ...тоотод нэгжлэг хийх саналыг Прокурорт хүргүүлэн зөвшөөрөл авсан байна.
Нэгжлэгийг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарыг оролцуулан явууллаа. Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад "М" гэгч нь 2020 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед хохирогч "Д" гэгчтэй маргалджээ. Улмаар амь насыг нь хохироож, "О" гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоосон. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээн мэдээлэв.
-
11 цаг 13 мин
-
11 цаг 14 мин
-
11 цаг 18 мин
-
12 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин