Өвөрхангай аймаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ
Үйл явдал
/
2023-05-02
Өнөөдөр “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” тохиож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөл”-өөс зохион байгуулж, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан юм.
Энэ хүрээнд:
-Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийн талаар иргэдэд танилцуулж, сурталчлах
-Анхны тусламжийг үзүүлэх үзүүлэн сургуулилт
-Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье, сэрэмжлүүлэг, мэдээлэл
-“Эрсдэлгүй Өвөрхангай” гар утасны апп танилцуулга
-Нэн түрүүнд ХАБ нөлөөллийн арга хэмжээ /"Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяны хүрээнд ажлын байранд эрүүл мэнд, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих ТҮМЭН хөдөлгөөнийг зааж, сургах
-Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахын ач холбогдлын мэдээлэл
--Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл танилцуулах үзэсгэлэн
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг /Артерийн даралт үзэх, зөвлөгөө мэдээлэл өгөх/
-Витаминжуулалтын аяны хүрээнд иргэдийн дархлааг дэмжих зэрэг үйлчилгээг үзүүллээ.
Энэ жил улсын хэмжээнд “Эрүүл аюулгүй ажил- Бидний суурь эрх” уриан дор үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.183.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.