Өвөрхангай аймагт Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ
Төрийн 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хурдан, шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Арвайхээр сум дахь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нээлээ.
Өнгөрсөн онд аймгийн төрийн байгууллагуудын 67 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлж, иргэд өөрийн байгаа газраасаа цахим ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.
Гэвч нийт иргэдийн 57.7 хувь нь дээрх үйлчилгээг авах чадавх, мэдлэггүй байна хэмээн үзсэний үндсэн дээр төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгийг нээж байна.
Үүнтэй холбогдуулан боловсон хүчнийг чадавхжуулах, системийг нэвтрүүлэх сургалтыг өнгөрөгч 7 хоногт зохион байгуулсан юм. 2023 онд “Хурдан” цэгийн үйлчилгээг өртгөтгөж, 55 байгууллагын 790 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж эхэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 55 мин
-
10 цаг 56 мин
-
12 цаг 5 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин