СОДНОМЫН ЧИНЗОРИГ сайд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ “ШИМЭГЧЛЭХЭЭ” ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ!?
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-04

“Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй” гэж үг бий. Яг үүн шиг сайдын суудал, даргын сураг л гарвал төрийн ордны кридороор хар хурдаараа гүйж, Ерөнхий сайдыгаа хадганд залсан бурхан шиг шүтэж, өрөөнийх нь үүдэнд хонон өнжин дугаарладаг муу зан МАН-ын ахмадуудад байлаа. Содномын Чинзориг гишүүн яг л ах нарынхаа гаргасан улбаа жимийг тодруулан ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН СУУДАЛ руу үхэн хатан зүтгэж билээ. Хамгийн инээдтэй нь “Эрүүл мэндийн салбарыг заавал мэргэжлийн хүн удирдах албагүй. Над шиг улстөрийн туршлагатай байх ёстой” гэж байв.

Тэр хэлсэн үгийг нь бодохоор түүнд уг салбарт очих ямар их хүсэл, шунал тачаал байгаа нь тодорхой илт мэдрэгдэнэ. Өмнө нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хөдөлмөрчдийн цалинг нэмнэ гэж бурж байсан эрхэм өнөөдөр эмч нарынхаа цалинг нэмнэ гээд малийтал инээгээд суух.  Мордохын хазгай гэгчээр сайдын ажлаа дөнгөж хүлээж авсаны дараа олон нийтэд хэлсэн МУУ МЭДЭЭ нь “НОХОЙД хазуулсан гурван хүнд ГАЛЗУУГИЙН ВАКЦИН хийх ёстой байтал манай эмч нар бүтэлгүйтээд СҮРЬЕЭГИЙН ВАКЦИН ШАХЧИХСАН байна лээ” гээд улс орон даяар зарласан явдал.

Энэ мэтээр эрүүл мэндийн сайдыг тойрсон МУУ МЭДЭЭ салахгүй нь. Олон улсын байгууллагаас үнэгүй олгож байгаа БЭЛГЭВЧИЙГ төрийн бус байгууллагаар дамжуулан худалдаалдаг, эрх мэдэл албан тушаалын байдлаараа томорч хотод жижиг тэрэг, хөдөө орон нутагт ШИНЭ ЛАНД-300 унадаг гэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖИЖ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР УНААЖИЖ БАЙГАА нь шударга ёс бололтой.

Засгийн газрын эхлүүлээд байгаа ШИЛЭН АЖИЛЛАГАА энэ мэт сайд нарыг   дайрахгүй, тойрч байгаа нь харамсалтай. Энэ мэт ЭРҮҮЛ БУС СИСТЕМЭЭР цааш явбал ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛЭГЭЭРЭЭ ХЭВТЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. Хувийн улстөр, танил талын сүлжээ нь аль ч салбарыг дампууруулдаг болохыг эрхэм уг нь андахгүй л дээ. Монгол улсын нийт хүн амын эрүүл мэндийн асуудлыг зангидаж байгаа бодлогын сайд нь УЛСЫН ТӨСВӨӨР АВСАН авто машиныг хувьдаа унаж хэрэглэн, хувийн улстөр, тойргийн уулзалтдаа ашиглаж байгааг шалгавал асуудал үүсэх нь гарцаагүй. Албаны нэр хүнд, эрх мэдлээ урвуулсан үйлдэлд хамаарна. Даан ч МАН-ын сайд учраас ХУУЛИЙНХАН ХӨДЛӨЖ ЧАДАХГҮЙ.

Өвөрхангайн Хужиртын Чинзориг гишүүнд өрөвч сэтгэл гэж байдаг бол өвчиндөө шаналж, уйлж буй хүүхдүүдийн эмчилгээний мөнгийг ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГААС ГАРГАХ санаачилгыг гаргачих хэрэгтэй.  Хэрэв ингэж чадвал ТҮҮХЭНД НЭР НЬ ТОДООР ҮЛДЭНЭ ДЭЭ! Содномын ЧИНЗОРИГ сайд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ШИМЭГЧ бус төрийн албыг чимэгч байвал НЭР НЬ ЦЭВЭР, ТӨР НЬ АРИУН БАЙХСАН!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.