Г.ГҮНЖИДМАА: Улстөрчид редакцийн эсрэг гомдол гаргах нь ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-04

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай цөөн хором ярилцлаа.

Монголын хэвлэл мэдээллийн салбар таны дүгнэлтээр хэр эрх чөлөөтэй байна вэ?

Олон улсын шалгуур үзүүлэлтээрээ хагас эрх чөлөөтэй ч сэтгүүлчдийн ажил хөдөлмөр эрхэлж буй бодит байлаас үзвэл МАШ ИХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ байна гэж хэлж болно. Гэхдээ үүнд гадны нөлөө, хязгаарлалтууд их байна. Улстөрчид дүгнэхдээ зөвхөн хуулиар шийдэж болох нь гэж хардаг. Гэтэл бидэнд хуулиас илүү боломж бий.

Тухайлбал яг ямар боломж байна вэ?

Бидэнд тодорхой сэдэв, асуудлыг эрж хайх, нягталж шалгахад саад алга. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь байгаа ч хэрэгжилт нь хангалттай бус. Өөрсдийнхөө асуудлыг дотроо ярилцаж шийдэх зохицуулалт нь байна гэх зэрэг тодорхой эрх чөлөө нь бий.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай л болчихвол бүх зүйл бочлихно гэж салбарынхан үздэг. Гэвч энэ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ хуулийн шинэ төсөл нь батлагдахгүй  удлаа шүү дээ?

1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль өнөөг хүртэл үүргээ гүйцэтгэсэн хэвээрээ байгаа. Энэ хуулийг шинэчлэхдээ иргэдийг эрх ашгийг хамгаалсан, сэтгүүлчдийн ажиллах эрхийг хангах зорилготой байх ёстой.

Улстөрчид хэвлэлд нэр нь дурдагдахаараа л гомддог, шүүх цагдаад өгдөг болчихлоо. Үндсэндээ эрх мэдлээрээ далайлгаж сэтгүүлчдийн эрхэнд халддаг болсон. Үүнийг яаж засаж залруулах вэ?

Улстөрчид сэтгүүлчид, редакцид гомдол гаргах бол шүүх цагдаад бус хэвлэл мэдээллийн өөрийг зохицуулалтын байгууллага буюу хэвлэлийн зөвлөлд нь ханддаг байх ёстой. Ардчилал өндөр хөгжсөн улс орны улстөрчид редакцийн эсрэг гомдол гаргадаггүй. Хэрэв гомдол гаргавал үүнийг ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ үйлдэл гэж үздэг. Манайх ч бас ийм жишгийг тогтоох ёстой гэж боддог.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.