Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр "Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон" мэдээлэл бүртгэгджээ.
Эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ.
Тухайн этгээд өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч байна.
Тэрбээр охины амь насыг хохироон хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байжээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
-
10 цаг 56 мин
-
10 цаг 57 мин
-
12 цаг 6 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин