Монгол цэргүүд ази тивийн аваргаар шалгарч, тэмцээндээ тэргүүлж байна
Үйл явдал
/
2023-05-09
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд амжилт дүүрэн оролцож байгаа баяртай мэдээг ирүүллээ.
Киргизстан Улсын Бишкек хотод 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд дэлхийн 8 орны 400 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээн өсвөр нас болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 14 тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
Багийн дасгалжуулагч ахлах ахлагч Л.Билэгтбаатарын (150) ирүүлсэн мэдээллээр "U23" өсвөр насны ангилалд 68 кг жинд дэд ахлагч Г.Гансүх (330) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль, 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) урт, богино түлхэлт болон багийн төрөлд гурван мөнгө, мөн тус жинд түрүүч Б.Өнөржаргал (330) түлхэлттэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Өсвөр насны ангиллын эмэгтэйчүүдээс 58 кг жинд сонсогч Г.Оюунтунгалаг (029) түлхэлтэй төрлөөр алт, 68 кг жинд сонсогч Б.Ундрах (029) түлхэлтэй төрлөөр мөн алтан медалийн эзэн болжээ.
Насанд хүрэгчдийн ангилалд
68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль, 73 кг жинд ахлагч Г.Ганзориг (150) түлхэлтэй төрөлд хүрэл медаль, 78 кг жинд ахлагч Б.Батбаяр (330) түлхэлтэй болон багийн төрөлд хос мөнгө медаль, 85 кг жинд ахлагч Л.Өнөрсайхан (330) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгө медаль, 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) түлхэлтэй төрөлд хүрэл, 105 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.
Харин мэргэжлийн төрөлд 78 кг жинд ахмад Г.Цолмонхүү (029) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль, насан хүрэгчдийн "U35-39" эмэгтэйчүүдийн ангиллын 68 кг жинд сургагч ахлагч П.Ганзаяа (232) түлхэлтэй төрөлд алтан медаль, + 68 кг жинд ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) түлхэлтэй төрөлд мөн алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.
Ийнхүү тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар 7 алт, 10 гаруй мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, эх орон, Зэвсэгт хүчнээ дэлхийн 8 орны 400 гаруй тамирчдад сурталчилж байна. Ази тивийн туухай өргөгч тамирчдын энэхүү тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Ахмад Д.БОЛОР
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.110.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.