Баянгол дүүргийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/03 дугаар тогтоолоор батлагдсан “Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.1 дэх заалт дахь “Тогтвортой амар амгалан гэр бүл” хөтөлбөр, дүүргийн Засаг даргын 2023 оны “Зөв гэр бүл” аян зохион байгуулах тухай А/159 дүгээр захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэлтэс, алба, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдын хуримын ёслолыг дүүргийн Гэр бүл ёслолын ордонд үнэ төлбөргүй зохион байгуулахаар батлагдсан юм.
Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын хоёр албан хаагч, Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгийн нэг албан хаагчийн хуримын ёслолыг 2023 оны 04 дүгээр сарын 28-аас 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд дүүргийн Гэр бүл ёслолын ордны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд албан хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд нь хүрэлцэн ирж, баярт мөчийг нь хуваалцсан юм.
“Зөв гэр бүл” аяны зорилго нь гэр бүл, өсвөр үе, хүүхэд, залуучуудад эрүүл тогтвортой гэр бүл бий болгохыг уриалах, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
-
9 цаг 21 мин
-
9 цаг 22 мин
-
10 цаг 31 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин