Түгжрэлийг бууруулах, осол аваараас сэргийлсэн нийслэлийн хамгийн том “НҮХЭН ГАРЦ” ашиглалтад орно
Үйл явдал
/
2023-05-09

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Түгжрэлийг бууруулах, осол аваараас сэргийлсэн “НҮХЭН ГАРЦ” ашиглалтад орлоо  

Нийслэлийн хэмжээнд Яармагийн замд авто осол ихээр бүртгэгддэг байршил. Үүнээс гадна Яармагийн 4, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрсэн. Иймд  явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлага, хүсэлтэд тулгуурлан хамгийн их хүн зорчдог хэсэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр нүхэн гарц тун удахгүй бүрэн ашиглалтад орно.

Тус нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай. Явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй, хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой юм.

Шинээр байгуулагдсан 24 дүгээр хороо иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж эхлээд байна

Шинээр байгуулагдсан 24 дүгээр хороо нь 3231 өрхийн 9900 гаруй хүн амтай. Хорооны байрыг дүүргийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, иргэд төрийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн. Цаашид иргэдэд төрийн анхны шатны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хорооны нэг цэгийн үйлчилгээний жишиг төв байгуулах ажлыг төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

-Богд вилла хотхонд 360 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

 

-Вива ситид 3 бүлэг бүхий 90 хүүхдийн ортой улсын цэцэрлэг ашиглалтад орлоо.

 

-312 дугаар цэцэрлэгийн хойд талд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлнэ.

 

-Вива сити хорооллын хойд талд 1 дүгээр хэсгийн тохижууллаа.

-Фермерүүд захаас Сакура сургууль хүртэл туслах замд 19 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.