Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай авто замын тендерт Монгол Улсын үндэсний 5, БНХАУ-ын 6 компани оролцсоноос үндэсний нэг ч компани шалгараагүй бөгөөд бүх багцад БНХАУ-ын компаниуд шалгараад байгаа юм. Иймд авто замын компаниудын төлөөлөл Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлээд байна. Уг шаардлагад “Монголын ард түмний татвараар бүрдсэн Улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх авто замын барилгын ажлыг үндэсний татвар төлөгч компаниуд өөрсдөө шударгаар өрсөлдөн, шалгарч, хийх боломжийг санаатайгаар боогдуулж БНХАУ-ын компанид давуу эрхээр үйлчилж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илт зөрчсөн шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг дахин хянаж, бидний гомдлыг холбогдох хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж, яралтай хариу өгөхийг шаардаж байна.”
-
8 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13