Бид дэлгүүрээс хоол хүнс худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацааг нь хардаг. Гэвч энэ нь тухайн хүнсийг аюулгүй гэдгийг батлах хангалттай мэдээлэл болдоггүй. Та бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг шарсан төмс, бургер, чихэр, шоколад, газтай ундаа, бэлэн хоол зэрэг түргэн хоол нь яг үнэндээ хамгийн хортой бүтээгдэхүүн юм. Бид энэ удаагийн сурвалжилгаараа түргэн хоол хүнсийг өдөр тутамдаа хэр их хэрэглэдэг талаар иргэдийн байр суурийг хүргэж байна
Түргэн хоолыг тогтмол хэрэглэх нь таргалах гол үндэс болдог. Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийдэг. Түргэн хоол тогтмол идсэнээр тархинд хэт их ачаалал өгч, Альцхеймерын өвчин тусах магадлал өндөртэй. Таны идэж буй махны ердөө 36 хувь нь л жинхэнэ мах үлдсэн хувь нь элдэв нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Мэдээж энэ нь хүний биед тус болохгүй нь лавтай. Бидний идэж хэрэглэдэг түргэн хоол нь өдөрт авах ёстой калорийн хэмжээнээс 3 дахин их байдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 4 мин
-
9 цаг 5 мин
-
10 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин