Сонгинохайрхан дүүргийн 600 иргэн зэрэг флаш моб хийв
Үйл явдал
/
2023-05-10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэг амжилттай зохион байгуулж байна.
?Цаг гаргая аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос Mongolian Walking Association-Монголын явган алхалтын холбоотой хамтран “Алхалтад цаг гаргая” аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЕБС, СӨББ багш ажилтан, албан хаагчид, Өрхийн эмнэлгийн эмч, сувилагчид, Өсвөрийн шигшээ багийн тамирчид спортын клуб, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 1232 хүн байгалийн сайханд, цэвэр агаарт алхалт хийлээ. Мөн ЕБС, СӨББ багш ажилтан, албан хаагчдын алхалтын үеэр 52 байгууллагын 600 аад иргэн зэрэг флаш моб, ажлын байрны гурван тоот дасгалыг хийснээрээ энэ удаагийн аяллын онцлог байлаа.
Цаашид #ИогтЦагГаргая, #ИогаФлашМобЦагГаргая, #ГүйхэдЦагГаргая,#ДугуйУнахадЦагГаргая, #ГирӨргөхөдЦагГаргая, #ШугаманБүжигтЦагГаргая, #НийтийнБүжигтЦагГаргая, #ГарДээрСуниалтадЦагГаргая аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам онцлон хэлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.