Өмнөговь аймгийн ЗДТГ болон “ГҮҮД НЕЙБОРС” ОУТББ хамтран “Mиний хөөрхөн шүдний аялал” аянг хэрэгжүүлж байна
Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд 5 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд “Миний хөөрхөн шүдний аялал” үйл ажиллагааг зохион байгуулна.
НҮБ-ын Хүүхдийн сан, “Гүүд нейборс” ОУТББ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төслийг Өмнөговь аймгийн ЗДТГ, “Буянт хотхон” УТҮГ Хүүхдийн ордон хамтран хэрэгжүүлэх юм. Мөн БШУЯ, ЭМЯ дэмжин ажиллаж байна.
Энэхүү аяны хүрээнд Даланзадгад сумын цэцэрлэгүүдийн 50 багш, аргазүйч “Бага насны хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр сургалтад хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ. Тус сургалтын үеэр Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн оролцож, Даланзадгад сумын цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүний багцыг гардуулан өглөө.Ингэснээр сургуулийн өмнөх насны 400 хүүхдэд тус хөтөлбөр бодитоор хүрэх юм.
Мөн Даланзадгад сумын ЕБС-ийн сургуулиудын 6-10 насны 200 сурагч, төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй 200 эцэг эх, асран хамгаалагчдыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 17 мин
-
9 цаг 18 мин
-
10 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин