Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Үүний дагуу Татварын ерөнхий газар “ЦАХИМААР ҮЙЛЧЛҮҮЛЬЕ” уриан дор "Татвар төлөгчдийн өдрүүд-2023"-ийг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.
2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:
- Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
- “Хуавейтехноложи” ХХК;
- “Соргийн говь” ХХК;
- “Нарантээг ” ХХК;
- “Энержи-Интернэшнл” ХХК;
- “Сэйлэс энд сервис” ХХК;
- “Юни оффис менежмент” ХХК;
- “Пролианс” ХХК;
- “И Эс Би солар энержи” ХХК;
- “Энхийн шүүдэр” ХХК шалгарсан байна.
Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал нар оролцов.
Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал "Татвараа хугацаанд нь төлдөг, тайлангаа үнэн зөв гаргадаг, хууль тогтоомжийг даган мөрддөг зэрэг олон үзүүлэлтээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг.
Нийслэлд 184 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь Монгол Улсын хэмжээнд 75 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар татан төвлөрүүлсэн байна" хэмээлээ.
"Татвар төлөгчийн өдрүүд"-ийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт замд буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 300 мод тарьж, "Шилдэг татвар төлөгчийн төгөл" байгуулах юм.
-
9 цаг 17 мин
-
9 цаг 18 мин
-
10 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин