Х.Булгантуяа: Энэ жил АЖИЛ ОЛГОГЧДОД 15 тэрбумын ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийж байна. Энэхүү 3 талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцож байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаргаж, нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрт бэлтгэн уулзалтуудыг хийж байна. Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг 4 сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.