Голомт банк, Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Үйл явдал
/
2023-05-16
Банк, санхүүгийн салбарын хөгжлийг түүчээлэгч Голомт банк Отгонтэнгэр их сургуультай урт хугацаанд хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд оюутан суралцагчдыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах, багш, мэргэжилтнүүдийн мэргэжлийн туршлага,
ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болон оюутнуудыг хөгжүүлэх клуб дугуйлан, практик сургалтуудыг зохион
байгуулах, төгсөгчдийг ажлын байранд дагалдан суралцуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Голомт банк нь 2021 оноос эхлэн Отгонтэнгэр их сургуулийн хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй
“Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь
” Erasmus+” “MONGWBL” төсөлд ажил олгогчдыг төлөөлөн хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны гэрээнд Голомт банкны хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга, Отгонтэнгэр их сургуулийн
бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ж.Золбаяр нар гарын үсэг үзэглэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.