Ихэр охидын аав 12 жил хэвтэрт байсан бөгөөд охид аавынхаа эмчилгээнд зориулж Сүхбаатарын талбай дээр болон Төв аймгийн долоон сумаар аялан тоглолт хийгээд иржээ. 13 настай охидыг ээжийнх нь гэдсэнд байхад аав нь өвдөөд хэвтэрт оржээ. Ихэр охид ээж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад аавыгаа эрүүл саруул болгохоор тоглолтыг санаачлан Сүхбаатарын талбайд, Төв аймгийн сумдад хийж эхэлжээ.
Одоогоор “нурууны L4, L5 мөн ясны архаг идээт үрэвсэл, ясны хоргүй хавдар” гэсэн оноштойгоор “Морфин” тариагаар өдөр хоногийг аргацааж байна.
Ихэр охидын ээж: Эхний ээлжийн ясны хавдрын эмчилгээний зардалд 60 орчим сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм. Бидэнд Турк улсаас хөлд нь үе тавиад энгийн хүн шиг болгож чадна гэсэн хариу ирсэн. Тухайн эмнэлэгт очиж үзүүлсний дараа хэдий хугацааны эмчилгээ хэрэгтэй, хэдэн төгрөг болох нь буюу нийт төлбөр нь гарна гэсэн. Иймээс 9 сайхан үрийн аавд эрүүл саруул болоход нь тусалж элэг нэгт монголчууд минь сэтгэлийн хандив өргөөрэй хэмээн гуйж байна" гэсэн юм. Охид улсаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийнхээ 70-80 хувийг аавынхаа эмчилгээнд зарцуулсаар иржээ.
Нийт есөн хүүхэдтэй гэр бүлийн эзэн олон удаагийн хагалгааны ард гарсан, хүүхдүүд нь балчир, өр зээлтэй байсан тул багагүй цаг хугацаа алдсан гэдгийг учирлаж байлаа. "ААВДАА ХАЙРТАЙ" тоглолт тавдугаар сарын 22-нд UB Palace-ийн концертийн их танхимд болно.
-
9 цаг 19 мин
-
9 цаг 20 мин
-
10 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин