Б.БАТБОЛД: Пянз хэвлэлтээс гарсан цагаасаа эхлэн нэгэн амьдралыг туулдаг
Үйл явдал
/
2023-05-16
Монголд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар дээр маш их анхаарал хандуулдаг болсон. Энэ хэрээр ч залуучуудад зориулсан үйлчилгээний газрууд нэмэгдэж байгаа билээ. Энэ дундаас хамгийн анхаарал их татах нь  Монголын хамгийн анхны “Дундгол” пянзны кафе гэх их л содон бас сонихон хаягтай газрыг онцолж байна.

Урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах  “Дундгол” пянзны кафе гэсэн хаяг цаанаа  л нэг содон бас хэн хүний анхаарлыг татмаар. Дотор нь их содон хэв маягаар тохижуулсан байдалтай. Цаанаа л нэг энгийн агаад бас чамин. Хаалга татан ороход пянз эргэлдэж, ая эгшиглэх нь өдгөө тэр цагт очсон мэт мэдрэмж төрнө. Тайтгарал, тайвшралыг нэгэн зэрэг мэдрэх энэ л агшин тэнд бүрэлдсэн мэт.

Б.Батболд: Пянзны соёлыг дэлгэрүүлэхийн тулд кафегаа нээж байсан. Харин одоо тодорхой хэмжээнд энэ соёл манайд дэлгэрч, монгол хамтлагууд цомгоо пянз хэлбэрээр гаргаж байгаа учир үр дүнд хүрсэн гэж бодож явдаг. Миний хувьд пянзнуудаа цуглуулж байгаад дэлгүүр болгосон байгаа. Манайд 1990 оноос өмнө орж ирсэн  бүх төрлийн пянзнууд байна. Хуучин социалист орнуудын ардын хөгжмүүд их байна. Зөвлөлт холбоот улсын ардын болон стради  хөгжмүүд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.