Г.ӨНӨРБАЯР  Завхан аймгийн ШИНЭ ЗАСАГ ДАРГА болох уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Хөгвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Завхан аймгийн шинэ Засаг даргаар Г.Өнөрбаярын томилуулах улстөрийн тохироо хийгдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Энэ зун түүхт 100 жилийн ой нь тохиож буй ахны дөрвөн аймгийн нэг Завхан аймгийн дараагийн Засаг даргаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаяр томилогдож магадгүй болоод байна. Түүнийг аймгийн Засаг даргаар томилох эсэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар шийднэ. Хэрэв аймгийн ИТХ нь дэмжвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжлах юм. Харамсалтай нь тус аймгийн ИТХ дахь МАН, АН-ын төлөөлөгч нарын харьцаа эн тэнцүү учраас Г.Өнөрбаярыг дэмжих эсэх асуудал удаашралтай байх магадлалтай юм.

Г.Өнөрбаяр нь МИУС-д цагийн багшаар ажлын гараагаа эхлэж байсан бол 2009 онд МУИС-ийн НШУС-д дэд профессор цол хүртсэн. Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн, Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга, Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан нэгэн юм.

2022 онд Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдсон нэгэн. Тэрбээр ирэх 2024 оны улстөрийн сонгуульд Завхан аймгийн МАН-ыг удирдан сонгуульд оролцох хүндхэн бөгөөд хариуцлагатай албыг хашихаар болоод байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.116.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.