ТААЗ нь ЦУУРЧ, ТАЙЗ нь ЭВДЭРСЭН театр урлагийнханы өмнөөс СОЁЛЫН САЙД таазаа хөдөлгөж ТААНЦ ЭРГЭХ ҮҮ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-18

Соёл урлагийн салбарынхан ШАЛДАА БУУЖ АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖ БАЙХАД салбарын сайд нь хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь эх оронч болгон хүмүүжүүлэх төсөлд 40 сая төгрөг зарцуулсан тухай хэвлэлүүд бичиж байна. Тааз нь нурж, тайз нь цөмөрсөн театр урлагийнхан  төв талбайд жагсаал хийж улмаар яамныхаа гадаа лоозон самбартай орилолдоо. Тэд сарын 21 хоногийн өмнөөс л ЦАЛИН НЭМ гэдэг мессэжийг илгээсэн боловч Ч.НОМИН САЙД өрөөсөн нүдээрээ ч хараагүйн хар гай өөр дээр нь тулж буй нь энэ.

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр чадна, хийнэ бүтээнэ, цалин нэмнэ гээд САЙД болсон тэрбээр бүрэн эрхийнхээ гурван жилийн хугацаанд салбарынхантайгаа мэнд ч мэндлээ ч үгүй гэхээр ямархуу удирдагч вэ гэдэг нь тодорхой харагдана.

Соёл урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан гээд нэлээд мөнгөтэй сангуудыг ХАЛААСАНДАА хийчихсэн тэрбээр ХҮНСЭЭ Ч ЦУГЛУУЛАХ ЗАВГҮЙ айлын эзэгтэй болж хувирсан юм байх.  Монгол улс олон жилийн дараа СОЁЛЫН ЯАМТАЙ болсон ч соёл урлагийн салбарынхан “ӨНЧИН ХҮҮХЭД ШИГ” л амь дүйж, гадны зээл тусламж, хандиваар л хэдэн хөгжимөө шинэчилж байгаа нь эмгэнэлтэй.

Монгол улсын нэр хүндийг дэлхийн давцанд олон жил гаргасан ЦИРКИЙН УРЛАГ Ч.НОМИН САЙДЫН үед хог дээр хаягдаж, бизнесмен Д.Дагвадоржийн тоглоом болов. Хувь хүн биш ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ улсад Аса аваргыг дийлэхгүй байгаа нь хачирхалтай. Ч.Номин сайд хүүхэд багачууд, ард түмний соёл урлагийн гол төв болсон ЦИРКИЙН БАЙРЫГ БУЦААЖ АВАХ талаар ам ангайж чадахгүй яваа.

Хамгийн сүүлд л гэхэд 1908 онд баригдсан ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН барилгын хашаанд байшин барих зөвшөөрлийг эрхэм сайд зүтгүүлсээр байгаад гаргуулсан нь түүхийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж болохоор юм. Өнгөрсөн жилүүдэд ядартлаа ажилласан САЙД эмэгтэйг өөрийн амралтын цалингаа 1,5 дахин нэмэгдүүлж авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг АУДИТЫН БАЙГУУЛЛАГА  гаргаад ирсэн. Эндээс үзвэл сайд өөрөө л болж байвал салбарынхан нь ШАЛДАА УНАСАН Ч хамаагүй бололтой.

Удахгүй үндэсний их баяр наадам болно. УРЛАГИЙНХАН АЖИЛ ХАЯЛТАА ИДЭВХЖҮҮЛЖ БАЙГАА тул соёлын сайд өөрөө таазаа хөдөлгөн ТААНЦ ЭРГЭХЭЭС ӨӨР сонголт үлдсэнгүй!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.