Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр төсвийн тодотголын талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг хэлэв.
Тэрбээр "Сүүлийн гурван жилийн хугацаанд коронавирус болон дайн тулаантай холбоотойгоор төсвийн нөхцөл байдал хүнд байлаа. Мөн мөнгөний бодлого хатуу төлөвтэй удаан явж ирлээ. Тэр хэмжээгээр төсвийг тэлэх бодлого явуулах боломж хязгаарлагдмал байсан. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж, нэмэгдүүлэх боломж гараагүй.
Төсвийн боломж, эдийн засгийн өсөлт, тэлэлтүүдтэй уялдуулж ХНХЯ-наас тооцоолол хийж байгаа. Төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх гэхээс илүү олон жил явж ирсэн хөрөөний ир шиг жигд бус цалинд тохируулга хийх шаардлагатай. Эхний тооцооллоор цалин 400,000-600,000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарч ирж байна. Нөгөөтээгүүр өндөр цалинтай тохиолдолд 10,000-20,000 төгрөг нэмэгдэх тохируулга хийх тооцоолол гарсан.
Бүгдийнх нь цалинг тэдэн хувиар жигд нэмнэ гэж хэлэх нь тохиромжгүй. Тооцоололтой уялдуулж, төсвийн тодотгол хийх асуудал яригдаж байна" гэв.
-
7 цаг 15 мин
-
7 цаг 16 мин
-
8 цаг 25 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20