Тодруулбал, цагдаагийн байгууллагаас цахим орчинд "Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгасан байна. Улмаар Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гээд 62,470,000 төгрөг залилжээ. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн "жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ" гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан "Жолоочийн бүртгэл мэдээллийн сан", "Онолын цахим шалгалтын систем", "Жолоодох эрх олгох шалгалтад хамрагдах иргэдийн мэдээллийн систем" зэрэг программ хангамжуудыг нэгтгэн, шинэчилжээ.
Уг системийг энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.
-
7 цаг 14 мин
-
7 цаг 15 мин
-
8 цаг 24 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20