П.АНУЖИН: Заавал тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг иргэдтэйгээ ярилцаж, тайлбарлахад иргэд дэмжсэн
Үйл явдал
/
2023-05-21
УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна

 

УИХ-ын гишүүн П.Анужин: Иргэдийнхээ саналыг сонсоод ирлээ. Ард түмний амь, амьдрал хүнд, орлого бага,цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй,өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн, үүнийг дагалдаад иргэдийн сэтгэл, санаа тогтворгүй, уур, бухимдалтай цаг үеийн амаргүй нөхцөл, байдалд ҮХНӨ яригдаж байна. Ард түмэн ҮХНӨ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цаг зав гаргасан. Ямар ч хүнд үед улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдэж чаддаг энэ түүх, Монголын ард түмний саруул ухааны түүх гэж бодож явдаг.  Энэ ч талаасаа СХД-ийн иргэд маш идэвхтэй оролцож, санал хүсэлтээ нээлттэй илэрхийлсэнд талархаж байна. Бид заавал тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг иргэдтэйгээ ярилцаж, тайлбарлахад иргэд тогтолцооны өөрчлөлтийг дэмжсэн. Тогтолцооны өөрчлөлт хийгээд чанарын өөрчлөлт гарах уу гэсэн хэрсүү асуулт асууж байсан.

Чанарын өөрчлөлтийн цаана, тоог нэмээд одоогийн энэ байгаа төр, засгийн нүүр царай, төр засгийг бүрдүүлж байгаа энэ хүмүүсийн ухамсар өөрчлөгдөх үү гэсэн асуултыг явсан тойрог бүхэн ярьсан байна.

Ард түмнийг бухимдуулж байгаа гол зүйл бол ард түмний тайван сэтгэх боломжгүй, амар амгалан амьдрах нөхцөл байдлыг өнгөрсөн 31 жил огт бүрдүүлж чадаагүй ийм учраас ард түмэн юун том өөрчлөлтийг ярих манатай байна. Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэж бид хэлдэг. Гэтэл тоог хэдийн чинээ нэмээд өнөөдрийн хүмүүс ороод ирвэл яах вэ гэсэн болгоомжлолыг иргэд хэлсэн. Бид тогтолцооны өөрчлөлтөө чанартай өөрчлөлт болгоё гэвэл энэ хүмүүсийнхээ амь амьжиргааны асуудалд яаралтай анхаарах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.63.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.