С.ОДОНТУЯА: Улсын төсвийн орлого 2017 онтой харьцуулахад 3 дахин өссөж 20 их наяд төгрөг давсан гэвч иргэдийн амьдралд хүрэхгүй байна
Үйл явдал
/
2023-05-23

С.Одонтуяа: Нэг нам дангаар засаглах үед хулгай, авлига нэмэгдлээ. Асуудал шийдэгдсэнгүй. Нэг нам давамгай байх нь аюултай юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Иймээс сонгуулийн тогтолцоог холимог болгох чухал юм байна гэдгийг иргэд хэлж байна. МАН доторх сөрөг асуудал, зөрчилдөөн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бид иргэдтэйгээ ойр хамтарч ажиллах чухал. 2012-2016 онд шат шатандаа олонх байхдаа бид багаараа ажиллаж байсан. Одоо цөөнх байгаа учраас мөрийн хөтөлбөрөө төдийлөн хэрэгжүүлж чадахгүй байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байтал МАН энэ барилгыг зогсоосон. 20 дугаар хороонд барилгын карказ нь босчихсон. Гэвч АН-аас эхлүүлсэн ажил гэдгээрээ гацаанд орлоо.

Газрын асуудал үнэхээр хүндэрсэн байна. Иргэд нь мэдээгүй байхад газар олгочхож байна. Энэ асуудлаар маргааш хотын дарга Д.Сумъяабазарт албан шаардлага хүргүүлэхээр боллоо. 2012-2016 онд том жижиг нийлсэн 16 эмнэлэг барьсан байдаг. Гэвч энд тэндгүй замбараагүй барилга бариад байгаа учраас эмнэлэг, сургуулийн хүрэлцээ хангалтгүй болсон байна. Улсын төсвийн орлого 2017 онтой харьцуулахад 3 дахин өссөн байна. 20 их наяд төгрөг давсан байна. Гэвч иргэдийн амьдралд наалдахгүй, хүрэхгүй байна. Юмны үнэ нэмэгдлээ, сангуудын булхай гарч ирж байна. Бид үүнийг хянаж, иргэдээ сонсож, шахаж шаардаж ажиллах болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.23.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.