Баянзүрх дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2023-05-23
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулагддаг “Иргэдтэй хийх уулзалт” өнөөдөр боллоо. Өмнөх уулзалтад оролцсон иргэдээс 19 нь газрын асуудлаар, 10 иргэн нийгмийн халамж болон тохижилт, нийтийн аж ахуйтай холбоотойгоор санал хүсэлтээ илэрхийлж хандсан. 7 иргэний асуудал шийдвэрлэгдсэн бол 11 иргэний асуудал судлагдаж байна.
Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь мөн л газрын асуудлаар хандсан бөгөөд Газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга газар зохион байгуулагч зөвлөгөө өгч, зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Үүнээс гадна 26 дугаар хорооны иргэн Х.Төрбаяр тулааны спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сургалтын төв байгуулах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн бол 42 дугаар хорооны иргэн Д.Батжаргал малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн юм. Эдгээр иргэдийн хувьд газрын асуудлыг шийдвэрлэж өгвөл өөрсдийн зорилгоо биелүүлэх боломжтой гэсэн юм. Иргэдийн уулзалтад оролцож дүүрэг орон нутагтайгаа хамтран ажиллах саналаа илэрхийлсэн иргэдийг Баянзүрх дүүргээс үргэлж дэмжиж ажиллах болно гэдгийг Засаг дарга онцоллоо.
Мөн 19 дүгээр хороо 5 дугаар байр, 18 дугаар хороо 12 дугаар байрны оршин суугчид ашиглалтын шаардлага хангахгүй байрыг дахин төлөвлөлтөд оруулах, засварлахыг хүссэн. Тухайн байрны нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь очиж ажиллахаар боллоо.
Иргэдтэй хийх уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс болон дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.52.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.