110 саяыг зарцуулсан “УСАН ХӨШИГ” энэ зун ажиллах уу?
Үйл явдал
/
2023-05-23
2015 оны долдугаар сард тун дуулиантай нээсэн, 70 сая төгрөгийн өртөгтэй Арслантай гүүрний “Усан хөшиг”-ийг буулгаж дахин 40 сая төгрөгөөр засвар хийсэн ч ажилладаггүй хэвээр байгаа.

"Хот тохижилтын засвар үйлчилгээний шуурхай багийн 30 гаруй ажилчид долоо хоногийн дотор хийж байгаа бөгөөд 40 орчим сая төгрөгийн төсөв зарцуулсан. Энэ мөнгөнд голын хогийг цэвэрлэж ачуулахаас авахуулаад нэг ширхэг төмөр, гагнуурын элэктрод, будаг шунх, хоол хүнс гээд бүх зардал орсон. Сэтгэл гаргаж хийж байгаа учраас урт настай байна гэдэгт итгэж байна" хэмээн 2019 онд  Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж хэлж байсан.

Иргэн: Усан оргилуурыг харж байсан хэдий ч ажиллаж байгааг харж байгаагүй. Үр бүтээлгүй зардал гаргасан гэж үзэж байна.

Иргэн: Усан хөшгийг ашиглалтад ороход нь л ажиллаж байхыг харж байсан. Тэрнээс хойш дахиж ажиллаж байхыг хараагүй. Бусад улс орны хөгжлөөс манай улс хэтэрхий дор байна.

Иргэн: Энэхүү усан хөшгийг сайн мэдэхгүй юм байна.

Иргэн: Хог ихтэй. Харахад бохирдол ихтэй байна. Амьдралдаа анх удаа харж байна.

Хотын удирдлагууд шууд луйвар хийсэн “Хан урсгал” компанитай хариуцлага тооцохыг нийслэлийн иргэд хүлээж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.