Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Эмээлт, Хүй долоон худгийн орчимд 7 байршилд их хэмжээний хур хогийн цэг үүссэн бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн өгсөн үүргийн дагуу хог цэвэрлэгээний Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ өнөөдөр 59000 мянган м.кв талбайн 1764 тонн хур хогийг 14 хог тээврийн автомашин 2 ковш тракторын хүчин чадалтайгаар 40 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж, Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж байна.
Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү, 32-р хорооны Засаг дарга С.Уянга болон тус хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагчийн хамтаар хур хогийн цэгийг цэвэрлэж буй нөхцөл байдал дээр ажиллалаа.
32 дугаар хороо нь мал бүхий суурьшлын бүстэй, мал нядалгааны хөнгөн үйлдвэрлэл ихтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын карьерь ихтэй, газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, хүн амын хувьд тархмал суурьшмал бүс юм.
Үүнтэй холбоотойгоор малчид, аж ахуйн нэгжүүд малын гаралтай сэг зэм, өтөг бууцыг асар ихээр хаяж үүсмэл хогийн цэгүүдийг үүсгэх нөхцөл бүрддэг.
Мөн уулзалтын үеэр удирдлагуудад шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцож, хэд, хэдэн шийдэлд хүрэв.
Уулзалтын үр дүнд:
- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэх
- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.223.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 5 мин
-
7 цаг 6 мин
-
8 цаг 15 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20