Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө
Үйл явдал
/
2023-05-24

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.

Учир нь энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дээрх арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.214.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.