Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн энэ сарын 26-нд болно
Үйл явдал
/
2023-05-11

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Mөн Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан. Үндэсний хорооны анхны хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 4 дэд хороо (нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн)-той байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зохион байгуулагч:
Монгол Улсын Засгийн газар
Аж үйлдвэржилтийн үндэсний хороо /National Industrialization Committee/
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
Erdenes Mongol

Бүртгэл: https://forms.gle/sQ1JqTkVzwdLee3m6 холбоосоор бүртгүүлнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.