Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын улсын байцаагч, улсын ахлах байцаагчид эрхээ авлаа
Үйл явдал
/
2023-05-10

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн А/92 тоот тушаалаар, Төрийн хяналт шалгалтыг  хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын 11 албан хаагчдад улсын ахлах байцаагчийн эрх, 3 албан хаагчдад улсын байцаагчийн эрхийг тус тус олголоо.

Эрх олгогдсон улсын байцаагч, улсын ахлах байцаагчдад албаны дугаар бүхий үнэмлэх, тэмдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва гардуулж, салбарын хяналтыг хууль тогтоомжийн хүрээнд шударга, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.12.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.