Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг чангатгана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа
Уг төлөвлөгөөнд
- Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
- Орон нутгийн замд шалган нэвтрүүлэх 64 товчоо байгаагаас 13 нь камерын хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх шалган нэвтрүүлэх товчоонуудыг иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг чангатгах,
- Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
- Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдсан байна.
“Сүүлийн таван жилд 25,000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан харамсалтай статистик байна. Бид энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна.
Мөн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох хэрэгтэй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг хүүхдүүдэд цэцэрлэгээс эхлэн олгох нь чухал. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах хэрэгтэй"-г ЗТХ-ийн сайд хэлж байв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 22 мин
-
5 цаг 23 мин
-
6 цаг 32 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20