"СЭЛБЭ ГОЛ"-ын хөгжилд ХОТЫН УДИРДЛАГУУД анхаарч байгаа юу?
Үйл явдал
/
2023-05-27
Сэлбэ голын нэрийг барьж иргэдийн итгэлээр тоглосон ТББ, иргэн, аж ахуйн нэгж олон байдаг. Гаднаас тусламжаар их мөнгөн авчхаад хог түүж, бургас суулгасан болоод өнгөрдөг. Гол усаа хамгаална гээд газрын наймаа хийгээд ч яваа хүн бий. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаараа “Сэлбэ гол”-ын нөхцөл байдал болон “Сэлбэ хотхон”-ы оршин суугчдаас тодрууллаа

ИРГЭН: Хотын захиргаанаас маш сайн арга хэмжээ авч бодлого явуулах шаардлагатай байна. Сэлбэ голын ариун цэврийг ихээхэн анхаарах хэрэгтэй. Хүүхэд багачуудад тоглох орчин нөхцөл байдаггүй.

ИРГЭН: Сэлбэ голыг ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй байна. Сэлбэ хотхоны иргэдэд гарах гарц байхгүй байна. Баруун, зүүн аль ч талруугаа явахад гүүр 500м-ын зайтай учраас голыг туулаад гарахаас өөр сонголт байдаггүй. Ядаж оршин суугчиддаа төмөр гүүр бариад өгчихвөл дээр байна.

ИРГЭН: Сэлбэ голд салхилах орчин нөхцөл нь байхгүй. Хотын удирдлагууд арга хэмжээ авах цаг нь болсон.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсний дараа сайд Ж.Сүхбаатар Сэлбэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэдгийг хэлсэн.

Тэрбээр "10 гаруй жилийн өмнө Сэлбэ төсөл асуудал яригдаж байсан. Сэлбэ сэргэлт төслийн тухайд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн гарч ирээд "Улаанбаатар хотын удирдлага, ерөнхий архитекторын хийсэн тооцооллыг үндэслээд Сэлбэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Сэлбэ төсөлд эхний байдлаар хоёр янзын тооцоолол гарч байна. Зургийн ажлыг хийх даалгавар өгөгдсөн. Тодруулбал, 300 гаруй болон 500 гаруй тэрбум төгрөгийн тооцоолол гарсан. Түгжрэлээс гадна экологийн хувьд ч ач холбогдолтой төсөл хэмээн хэлсэн.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.