ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шил ажиллагаа"-ны хүрээнд таван санг ил болголоо
Үйл явдал
/
2023-05-27
ЦХХХ-ийн сайд Н.Учрал Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээллээ

Шил ажиллагааны хүрээнд дараах сангуудын мэдээллийг https://shilen.gov.mn/сайтад ил тод байршуулжээ. Үүнд:

  1. БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
  3. ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  4. СЯ: Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
  5. ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

ЦХХХ-ийн сайд Н.Учрал "Засгийн газрын тусгай сангуудыг ялгахгүйгээр хяналт тавих учиртай. Зарим нь эргэн төлөгдөх нөхцөлгүй байгаа ба түүний зарцуулалтыг хянах ёстой. Зарим сангаас иргэдэд олгожээ. Тухайн иргэн төслөө бичиж, судалгаагаа хийгээд, үр дүндээ хүрсэн эсэхийг хянах ёстой. Байгаль орчин орчин, уур амьсгалын сангаас авсан мөнгө зориулалтынхаа дагуу ашигласан уу, эсвэл өөр зориулалтаар ашиглагдаж уу гэдгийг хянах л учиртай. БЗС нь ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж байгаа. Харин ШУ, технологийн сан, Байгаль орчин уур амьсгалын сан, Кино урлагийг дэмжих сан нь зүгээр л зориулалтын дагуу олгож байна. Иргэн төслөө бичээд л авчихна. Харин эрдэмтэн судлаачид төсөл бичсэн ч шалгарахгүй байна гэдэг. Сангийн үйл ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулдаг байх ёстой. Тэрнээс биш сангуудыг буруутгахгүй, байх нь зөв. Сонгон шалгаруулалтаа нээлттэй, хөндлөнгийн хяналттай, хараат бус зөвлөлтэй, байгууллагын үйл ажиллагаагаар биш, шаардлагатай тохиолдолд ажилладаг байдлаар хийх нь зүйтэй" гэлээ.

Нийт сангууд 7,3 их наяд төгрөгийн зарцуулалт хийжээ. Ирэх 7 хоногт ЭМДСангийн талаарх дата мэдээллийг хүргэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.154.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.