Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийж байна. Уулзалтад Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сайдууд оролцлоо. Соёл урлагийн салбарынхан 760 мянган төгрөгийн цалингаа нэмүүлэхээр АЖИЛ ХАЯЛТ зарлаад байгаа билээ.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Уран бүтээлчдийн зүгээс соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд буюу нийт албан хаагчдын 30 орчим хувь нь 500 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг нэг сая төгрөгт хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийж чадахгүй байна, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалин хөлсийг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулж, гарт олгох цалинг бодитоор нэмэгдүүлэхэд анхаарах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжиж хүний нөөцийн дутагдлыг арилгах зэрэг санал дэвшүүлэн, ярилцаж байна.
-
5 цаг 3 мин
-
5 цаг 4 мин
-
6 цаг 13 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20