Монголын хамгийн баян "ШУНХЛАЙ АГРО" ХХК нь 47 тэрбумын зээлээ хэзээ төлөх вэ?
Үйл явдал
/
2023-05-31
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг /2023.04.10/-ны өдөр олон нийтэд нээлттэй болгосон. Тус сангаас 6091 хуулийн этгээд, 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 137 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж. Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. Одоогоор "Арованна" компани хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Зээлийн эх үүсвэрийг нь харвал 32.38 тэрбум төгрөг нь улсын төсвийнх, 16.97 тэрбум төгрөг нь БНХАУ-ын засгийн газрын зээл, 2.88 тэрбум нь Японы засгийн газрын буцалтгүй тусламж байна.

"ШУНХЛАЙ АГРО" ХХК ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЗЭЭЛ АВЧЭЭ

 "Шунхлай агро" ХХК Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулсан сангаас 2008 онд 47.900.000 төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ Япон улсын буцалтгүй тусламжаар зээл авсан бөгөөд одоог хүртэл төлөөгүй байна. Монголын хамгийн баян компани зээлээ төлөөгүй өдийг хүрсэнд иргэд ч бухимдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.52.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.