Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр төсөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд тэтгэмж нэмэх асуудлыг танилцуулж, санал солилцлоо.
Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх саналд нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэх саналын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй эцэг, эхчүүдэд асаргааны тэтгэмжийг нэмж, ялгаатай олгох саналыг тавилаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулагдах төсөв нь олон холбоо руу хуваарилагддаг нь эргээд төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр гаргахад хүндрэл учруулдаг байна. Тиймээс холбоод нэгдэж, нэгдсэн байдлаар ажиллаж байж томоохон бодлого шийдвэр гаргадаг болно гэсэн байр суурьтай байгаагаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.
-
5 цаг 7 мин
-
5 цаг 8 мин
-
6 цаг 17 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20