Сайд асан Ж.БАТСУУРЬ: Хэвлэлийн хоёр эмэгтэй хаашаа сургуульд явсаныг би мэдэхгүй!!
Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтэд ил болох үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан "НАЙЗ ОХИНОО БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МӨНГӨӨР СУРГУУЛЬД ЯВУУЛСАН АХ Ч БАЙДАГ" хэмээн бичиж байв. Тэгвэл дээрх сайд ах нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ж.Батсуурь юм.
Боловсролын сайд асан Ж.Батсуурь "БСШУСЯ-нд ганцхан Б.Баярсайхан гэдэг хүн ажиллаж байгаагүй, олон хүн ажиллаж байсан. Намайг сайдаар ажиллах үед яамны хэвлэлд хоёр эмэгтэй байсан. Тэдний хэн нь хэдийд хаашаа ямар сургуульд явсныг би мэдэхгүй. Гэхдээ Боловсролын зээлийн сангаас зээл авсан үгүйг нь мэдэхгүй байна. Б.Баярсайхан гэдэг хүн яагаад ийм зүйл яриад байдгийг нь ойлгохгүй юм. Хүний анхаарал татах гээд байдаг юм болов уу" гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 15 мин
-
3 цаг 28 мин
-
3 цаг 29 мин
-
4 цаг 38 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20