Засгийн газар ТӨСВӨӨ ТОДОТГОЖ цалин нэмэх асуудлыг хэлэлцэж байна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-01

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар төсөвт тодотгол хийх тухай Засгийн газрын саналыг сонссоод дэмжсэн юм. Тэр дундаа төрийн албан хаагчдын цалинг үе шаттай, тэтгэврийг тэгшитгэн нэмэх, халамжийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх бололцоо байна хэмээн үзсэн. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг олгож, энэ оны нэгнээс хүүхдийн мөнгөнөөс хасагдсан айл өрхүүдэд нөхөж олгох нь зүй хэмээсэн. Иймд уг хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон товд багтсан бусад асуудлыг хэлэлцэж буй. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14 цагт Засгийн газрын холбогдох гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.130.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.