АН-ын дарга Л.Гантөмөрийн хувь эзэмшдэг "АСТРА РҮҮТ" ХХК ХААДС-аас зээлсэн 866 сая төгрөгөө хэзээ төлөх вэ?
Үйл явдал
/
2023-06-01
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг /2023.04.10/-ны өдөр олон нийтэд нээлттэй болгосон. Тус сангаас 6091 хуулийн этгээд, 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 137 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж. Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьцаа эзэмшдэг "Астра рүүт" ХХК  нь 2017-2022 он хүртэл нийт гурван удаагийн зээл авчээ. Ингэхдээ нийт 866,533,110 төгрөгийн зээл авсан байна. 2017 онд 47 сая төгрөг, 2018 онд 30 сая төгрөг, 2021 онд 787 сая төгрөгийн зээлийг тус тус авчээ. 

Харин эдгээр онуудад авсан зээлээсээ өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна.  2021 онд авсан зээл нь 2027 онд төлөлт нь дуусахаар байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.