НҮҮРСНИЙ ХЭРЭГТ шалгагдаж буй “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Д.АРИУНБОЛД сул чөлөөтэй ЯВНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-03

Нүүрсний гэх хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд сул чөлөөтэй явна.Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа  Канадын Оттова хотын "276 Loretta Ave S #2, Ottawa, ON K1S 4R1" хаягт байрлалтай хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан болохыг хуулийн байгууллага тогтоож улсын мэдэлд авахаар ажиллаж байгаа билээ.

Түүнчлэн 360 мянган ам.долларыг хахуульд авсан байж болзошгүй" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг. Түүнийг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татан прокурорын саналаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хориод байсан ч одоогоор уг этгээд сул чөлөөтэй явна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.