Баянзүрх дүүрэг БНСУ-ын “Инчон Бек” “BS” эмнэлэгүүдтэй хамтран ажиллана
Үйл явдал
/
2023-06-04
Сонгу эрүүл мэндийн сангийн "Инчон Бек", "BS" эмнэлгүүдийн төлөөлөл Монгол улсад хүрэлцэн ирж Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Инчон хотод байрлах “Бек” эмнэлэг нь гар бадайралтыг мэс заслын аргаар эмчлэх, өвдөгний үе солих, мартах өвчнийг эмчлэх, уушгины архаг бөглөрөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээгээрээ сүүлийн 6 жил шилдгээр шалгарч, ковидын үед тусгаарлалтаараа шилдгээр шалгарсан эмнэлэг бөгөөд дээрх эмчилгээнийхээ чиглэлээр олон патентуудыг эзэмшдэг эмнэлэг юм. Харин Инчон хотын Канва аралд байрладаг “BS” эмнэлэг нь БНСУ-даа үүдэл эсээр эмчилгээ хийх судалгаа шинжилгээ хийх эрхтэй 47 эмнэлгийн нэг бөгөөд үүдэл эсээр нөхөн сэргээх эмчилгээг хийдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.69.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.