Өвөрхангай аймгийн 122 ээж Алдарт эхийн одонгоо гардан авлаа.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-06-06
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Ерөнхийлөгчийн зарилгаар “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар I, II” одонг гардуулдаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймагт Нэгдүгээр зэргийн одонг 25, Хоёрдугаар зэргийн одонг 340 ээж гардан авах юм. Улс орныхоо үнэт баялаг, өрх гэрийнхээ аз жаргал, амьдралын утга учир болсон үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, ирээдүйн их эздийг төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа эцэг, эхчүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.194.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.