Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЁСЧИЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-аар хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг ЁСЧИЛЖЭЭ. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. УИХ-ын чуулганы тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан.Үндсэн хуулийн өөрчлөлтөөр "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" гэж хуульчилж байгаа юм.  Хууль ёсчлон батлагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэгдсэнээс хойш ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрхтэй билээ. Тэгвэл УИХ-аас баталсан Үндсэн хуулийн өөрчлөлттэй Ерөнхийлөгчийн Тамгын газар танилцсан бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч ҮХӨ-ийн эхийг ёсчилсон гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.