НОГООН ХЭРЭМ төслийн хүрээнд ОЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД Сэлэнгэ аймагт ажиллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-10
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гуравдугаар үе шат “Монгол оронд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, ойжуулалтын ажлыг өргөжүүлэх, ойн түймрийн менежментийн суурийг бий болгох” сэдвийн хүрээнд хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр, Ойн нөөцийн хэлтсийн, Ой хээрийн түймрийн ахлах мэргэжилтэн Б.Аманжол нар Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ажиллаж байна.
 
Бугант тосгонд Мод үржүүлэг, Түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, Түймрийн хяналтын систем байгуулах туршилт судалгааны ажлууд хийгдэж эхэллээ. Тус ажлын хүрээнд Солонгос улсын Ойн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Судлаачид хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцаж, хамтарч ажиллах санал солилцлоо. Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гуравдугаар үе шат нь Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.115.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.