Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны зургаадугаар сарын 20-ны хуралдаанаар боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заахыг гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй юм. Тэдгээр гишүүд дотор БОЛОВСРОЛЫН САЙД Л.Энх-Амгалан багтсан нь анхаарал татаад буй юм. Хуулийн заалттай холбоотойгоор сайд Л.Энх-Амгалан: "Англи хэл бол Монгол Улсын гадаад үндсэн хэл байна. Үүнээсээ нэг алхам ч ухарч болохгүй. Засгийн газар солигдож, боловсролын сайдаар ирсэн бүхэн хөтөлбөрийн шинэчлэл зарладаг нь алдаа байсан. Өнөөдөр бидний баталж, эцсийн хэлэлцүүлэг хийж байгаа энэ хууль бол цаашдаа нэг боловсролын хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжихэд хамгийн багадаа 10-12 жилийн циклтэй байдаг баталгааг хийж өгч байгаа юм. Хот, хөдөө, төр, хувийн сургуулиудын ялгааг арилгах талаар "Англи хэл зааж байгаа багш нарын ур чадвар, арга зүй, шинэ технологийн асуудлыг өөрчилж, шинэчлэхгүйгээр хот, хөдөө, төр, хувийн сургуулийн ялгааг арилгана гэж байхгүй. Засгийн газар нэг ч алхам ухраагүй. Цаашдаа англи хэлийг гуравдугаар ангиас нь эхэлж заана гэдэг дээр хүн болгон ойлголттой байгаа. Түүнээс хуулийн нэр томьёог засах, нэг заалтыг нөгөө заалтаар нь солихоос болж хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг хариуцлагагүй үг, үйлдэл хийж болохгүй" хэмээв.
.
-
2 цаг 28 мин
-
2 цаг 29 мин
-
3 цаг 38 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20