Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.06.05/-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ танилцууллаа.
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
- Улсын хэмжээнд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй 7 барилга дээр цамхагт кран угсарч үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд мэдэгдэл өгч зогсоов. Мөн барилгын ажил нь дууссан 50 цамхагт краныг буулгаж, 3-аас дээш жил зосгож техникийн аюулгүй байдал хангахгүй байсан 3 цамхагт краныг албадан буулгуулав.
- Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан нийт 26 аж ахуй нэгжид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллав.
- Европын сэргээн босголтын банкинд хүргүүлсэн “Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн хангамжийн эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүч ашиглах” төслийн санхүүжилт татах асуудлаар албан хэлэлцээрүүдийг явуулав.
- “Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хүрээнд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, албаны хүмүүс уулзалт хийж, саналаа нэгтгэв.
- “Газрын тос дамжуулах хоолойн чиг, чигийн дагуух зурвас” газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлэв.
- “Сэлбэ сэргэлт” төслийн баг Сэлбэ голын дагуу хийгдэх 6 эгнээ автомашины болон нийтийн тээврийн зориулалттай зам, явган, дугуйтай хүний зорчих 42.6км урттай замын чигийг эцэслэн тогтоон, 500 м өргөнтэй зурвасаар агаарын зураг авалт, хээрийн хэмжилт, судалгааг хийж, М 1:500 маштабтайгаар байр зүйн дэвсгэр зургийг бэлэн болгож, холбогдох салбарын сайдуудад танилцуулж, ЗГ-т хүргүүлэв.
Шуурхай хуралдаанд танилцуулагдсан дээрх ажлуудаас гадна авч хэрэгжүүлэх зарим ажлуудын хүрээнд сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
- “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г эцэслэх чиглэлд онцгой анхаарч, тус баримт бичгийн боловсруулалтыг яаравчлах;
- “Сэлбэ сэргэлт” төслийн хугацаатай нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, ажлыг эрчимжүүлэх;
- Ипотекийн зээлийн санхүүжилтийн хүрээнд техник хамтын ажиллагааны тохиролцоогоо эцэслэх;
- Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох;
- Барилгын ажлын талбайд, хүрээлэн буй орчинд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдаж буй зөрчилд ХНХЯ-ны хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нарт мэдээлэл хүргэж, ажлаа уялдуулж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.121.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 18 мин
-
3 цаг 19 мин
-
4 цаг 28 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20