Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.17) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 10 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлээд хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд дахь холбогдох зохицуулалтын дагуу дээрх төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ хэмээн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй гэлээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.3 хувь нь дэмжив.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн үзснээр төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов
-
7 цаг 8 мин
-
7 цаг 9 мин
-
8 цаг 18 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20