БХЯ/: ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙНХАА ГЭР БҮЛД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас Орхон аймгийн ЗДТГ, Цэргийн штабтай хамтран “Сэтгэл нэмье” сайн үйлсийн аян өрнүүллээ.
Хандивын аянаар тус ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, дэд түрүүч Б.Анандын гэр бүлд туслах зорилгоор орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, 0,7 га газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж, хамтдаа алба хааж байгаа дайчин нөхөд нь хашаа хороог нь барьж ээж О.Болормаад нь гэнэтийн бэлэг барьсан юм.
Тодруулбал, Орхон аймгийн ЗДТГ, Цэргийн Штаб, Баян-Өндөр сумын ИТХ, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр энэхүү сайн үйлсийн аян хэрэгжиж чадсан бөгөөд дэд түрүүчийн ээж О.Болормаа “Үнэхээр их баярлалаа. Хүнээ ажил алба, амьдралтай нь боддог сайхан хамт олонд хүүгээ өгчээ гээд баярлаад сууж байна. Аймгийн удирдлагууд, Цэргийн штаб, Баян-Өндөр сумын ИТХ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхандаа талархал илэрхийлье. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлээд байх бололцоо тааруу гэдгийг минь судлаад амьдралын минь бүх бололцоогоор тусалсан та бүхэндээ талархаад баршгүй. Төрийн минь сүлд цэргийнхэн та бүхнийг үргэлж ивээж яваг” гэсэн юм.
Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Амарсайхан, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа С.Ариунболд тэргүүтэй ангийн хамт олон оролцсон юм.
Мөн энэ өдөр “Сэтгэл нэмье” сайн үйлсийн аяны хүрээнд Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэд өргөөн цагаан гэрийг бэлэглэсэн юм.
Хошууч О.ОТГОНЦЭЦЭГ (Зэвсэгт хүчний 186 дугаар анги )
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.161.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 14 мин
-
21 цаг 15 мин
-
21 цаг 19 мин
-
22 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин